Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөхийн барилдааны бүртгэл өнөө өглөө 10:00 цагт эхэлсэн бөгөөд хамгийн эхэнд улсын гарди М.Бадарч бүртгүүлсэн бол улсын аварга О.Хангай, улсын заан Б.Батмөнх, М.Лхагвагэрэл, улсын харцага Н.Золбоо, Т.Баасанхүү, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл, Х.Гантулга, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Эрдэнэхүү, Б.Амарзаяа, Э.Ванданцэрэн, Д.Амаржаргал, Д.Хүдэрбулга, Э.Энх-Амгалан, Б.Түвшинтөгс тэргүүтэй 80 гаруй бөх эхний өдөр бүртгүүлээд байна.
Бүртгэл маргааш, нөгөөдөр буюу 08, 09-ний өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО