Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийнхаа Боловсрол, шинжлэх ухааны газрын саналыг дэмжиж ерөнхий боловсролын сургуулийн 254 багшид зөөврийн компьютертой болоход нь зориулж 838 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. Өмнө нь 102 багшид компьютер шийдвэрлэж байсан.
Мөн Замын Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас багш нартаа сар бүр 100000 төгрөгийн урамшуулал олгох хөтөлбөр баталжээ.