Нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлийн маршрутад түр өөрчлөлт орууллаа

2023 оны 07-р сарын 05 өдөр, 14 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avtobusss

Нийслэлийн Засаг даргын А/730 дугаары захирамж гарсантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлийн 53 тээврийн хэрэгслийн маршрутад түр өөрчлөлт оруулан зохицуулаад байна.

Тодруулбал,

– Ч:10 – “Ганц худаг-Баянмонгол хороолол – ТЭЦ 3” чиглэлийг Баян Монгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх,

– Ч:32б – “Офицеруудын ордон – ТЭЦ 3” чиглэлийг Баянмонгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх,

– Ч:42 – “Сүлжмэл-Нарны – Зайсан” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр баруун эргэж Зайсангийн гудамж руу нэвтрэх,

– Ч:56 – “Архивийн ерөнхий газар – Буянт Ухаа 2 хороолол – 120 мянгат” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зүүн тийш зорчин Хүннүгийн гудамж И-март дэлгүүрийн урд буцаж эргэх,

– Ч:61 – “Офицеруудын ордон – МУБИС – 120 мянгат – Алтай хотхон” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зорчин 120 мянгатын уулзвараар хойш эргэн Энхтайваны гүүр давах,

– Ч:71 – “Дүнжингарав – Баянмонгол хороолол – Хүннү 2222 – 120 мянгат – Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийг Хүннүгийн гудамжаар зорчуулан 120 мянгатын уулзвараар академийн гудамж руу нэвтрүүлэн тойруулахаар зохицууллаа.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх