Үндэсний бөхийн ам авах үйл явцыг дэлгэцээр дамжуулна

2023 оны 06-р сарын 30 өдөр, 11 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buh

g их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дүрэмд дараах өөрчлөлт  орно.

-Бөхчүүдийн ам авах явцыг ил тод болгож, цахимд шилжүүлнэ.

-Дөрвийн даваа дуусмагц тавын давааны ам авахуулсны дараагаар завсарлана.

-Нэг бөх таван минутад багтаан ам авна.

-Ам авахдаа утсаар ярихыг хориглоно.

-Өмнө нь зөвхөн Дархан аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлдэг байсан бол аварга цолтой  бөхөд хүндэтгэл үзүүлнэ.

-Монгол туургатны /Тува, Өвөр Монгол зэрэг…/бөхчүүд төрийн наадамд зодоглож болно.

-Бөхийн цолыг дуудахдаа харьяалагдах спорт хороо, нутаг ус, цолоос гадна ганцхан ивээн тэтгэгчийг дуудуулна.

-Идэвхээр барилдааныг үнэлэх дүрэм хэвээр үйлчилнэ. Үндсэн барилдаан 40 минут байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх