БНХАУ-ын Засгийн газар аялахад хамгийн тохиромжтой Улс орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулжээ

2023 оны 06-р сарын 29 өдөр, 17 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
347401281_616125457321894_5118238195909937980_n
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд хоёр Улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх,бодит дэмжлэг өгөх шийдвэрлэх уулзалтууд хийж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын Дэд Сайд Лү Инчуань МУ-ын БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийг хүлээн авч айлчлалын хэлэлцээрт орсон аялал жуулчлалын асуудлын мөрөөр хамтарч ажиллах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцлоо.
Уулзалтын эхэнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлж, БНХАУ-ын дарга Ши Жинь Пины санаачилсан торгоны замыг сэргээх “Бүс ба зам” төсөлд хамтран ажиллах, 2023 оны 9 дүгээр сард БНХАУ-ын Ухань хотод болох гурван Улсын Аялал жуулчлалын Сайд нарын уулзалтад Монгол Улс аль хэдийн бэлтгэл ажилдаа орсон ба уг төсөл хэрэгжсэнээр талуудын аялал жуулчлалын салбарт шинэчлэл авчирна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийж буй айлчлалын мөрөөр хоёр Улсын удирдлагуудын уулзалт, хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, МУ-ын БОАЖЯ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулж, Агаарын тээврийн либералчлал, Хил орчмын аялал жуулчлал, “Бүс ба зам” төслийн хүрээнд хамтарч ажиллахаар болов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх