Туул голоос 17 настай хүүхдийн цогцос гаргажээ

2023 оны 06-р сарын 27 өдөр, 12 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
goll
Иргэд аялал, зугаалгаар зорчих хөдөлгөөн нэмэгдсэнээр гол, усны ослын эрсдэл нэмэгдэх хандлагатай байдаг.
Өчигдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Өнөр амралтын харалдаа Туул голд нас барсан хүн байна гэх дуудлага 16:45 цагт ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бүрэлдэхүүнийг очиход 17 настай эрэгтэй нас барсан байдалтай байсныг уснаас гарган, цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажиллалаа.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээлж байна.
Иймд:
– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх