2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалтыг авснаар Элсэлтийн ерөнхий шалгалт дуусах юм.
Түүхийн хичээлээр улсын хэмжээнд 1214 төгсөгч шалгалт өгсөнөөс ганцхан сурагч 800 оноо авсан нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Эрдэнэтуул аж. Тэрээр 2023 онд зохион байгуулагдсан Түүхийн улсын олимпиадад хоёрдугаар байр эзэлж байжээ.