Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш, хүртээмжтэй үзүүлэх сургалт боллоо

2023 оны 06-р сарын 09 өдөр, 17 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
348371062_550969690344621_3897171360138176407_n

“Асуудал шийдэл” аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Нийтийн тээврийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой үзүүлэх сургалтыг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийтийн тээврийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой хамтран амжилттай зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгамддаг асуудлын нэг бол нийтийн тээврээр үйлчлүүлэх юм.

Иймд автобусны жолооч нарт биеэр үзүүлэн, дадлага сургуулилт хийлээ. Сургалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуй нэгж байгууллагуудын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтан, ашиглалтын инженер, хэсгийн дарга нийт 50 орчим инженер ажилчид хамрагдлаа.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх