Авто зам, замын байгууламжийн хөдөлгөөнийг түр хязгаарлана

2023 оны 06-р сарын 08 өдөр, 15 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
64817fa818164615ff1e71ec

Өнөөдөр 16:00 цагт зарлан мэдээллийн дуут дохио дуугарч, газар хөдлөлтийн үеийн дадлага, сургуулийг зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай захирамж гарлаа. Болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор иргэд аюулгүйн талбайд түр цугларна. Дадлага, сургууль явагдах газруудад өнөөдөр буюу зургаадугаар сарын 8-ны өдрийн 15:55-16:10 цагийн хооронд авто зам, замын байгууламжийн хөдөлгөөнийг түр хаах юм. Иймд иргэд та бүхэн зарлан мэдээллийн дохио дуугарах үед дадлага, сургуульдаа идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Аюулгүйн түр цугларах талбайн байршлыг ЭНД дарж харна уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх