Нийслэлийн хэмжээнд өрнүүлж буй “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” нэгдсэн аяны тугийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хүлээн авч, аянд нэгдлээ.
Аяны хүрээнд хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн хүн бүхэн хүүхдийн эрхийг хамгаалах, орчны эрсдэлд өртөх, осол гэмтэл, хүчирхийлэл, дарамт, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалгах, мэдээлэх, эрсдэлийг бууруулах, орчныг ээлтэй болгоход “Эцэг эхийн зөвлөл”-ийг идэвхжүүлэн, “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлэн ажиллах юм.