“Арвайн үндэс” компанийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээний бөх, улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Пирамид орд” ХХК, “Хур харцага” дэвжээний бөх, улсын начин Эрдэнэбатын Даш үзүүрлэлээ.
Дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, Ховд дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва нар шалгарлаа.
Долоод улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Д.Амаржаргал, Б.Түвшинтөгс нар үлдэв.
“Молига бүргэд” хэмээх улсын арслан П.Бат-Очирын нэрэмжит шагналыг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, аймгийн заан Б.Бадамдоржид арслангийн том хүү АБТА Б.Дагва, бага хүү, аймгийн арслан Б.Лхагвадорж нар гардуулсан бол “Уран барилдаан”-ы шагналыг Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, аймгийн арслан Ч.Алтангэрэлд “Арвайн үндэс” компаний удирдлагууд гардуулав.
Тус барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Ирэх 7 хоногт буюу тавдугаар сарын 20-нд 12:00 цагаас Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх барилдаан, 21-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО