Монголын Хүүхдийн Ордны зуны сургалт зургаадугаар сарын 5-нд эхэлнэ.
Энэ зун төгөлдөр хуур, хийл, морин хуур, драм, дуулаач, бүжиг, англи хэл, хятад хэл, математик, шинжлэх ухааны лаборатори зэрэг 20 гаруй төрлийн дугуйлан хичээллэх юм байна.
Эдгээр дугуйлангийн бүртгэл тавдугаар сарын 29-нд эхэлж, зургаадугаар сарын 2-ныг дуустал үргэлжилнэ. Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон төлбөрийн талаар хариуцсан багшаас нь утсаар лавлах боломжтой аж.