Бригадын генерал Б.Ууганбаярыг БНТУ-ын Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-аар шагнажээ

2023 оны 04-р сарын 26 өдөр, 10 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_9758-79jcmfik3q9cn3qzo8oylyiij7k6b3tfwhlp9delfeo

Бүгд Найрамдах Турк Улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярыг тус улсын Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-аар шагналаа.

Шагналыг тус улсын дэд Ерөнхийлөгч Фуат Октайн гардуулан өгсөн юм.

Монгол Улсын Эрэн хайх, аврах багийнхан үүрэг гүйцэтгэх хугацаандаа барилгын нуранги дороос 8 хүнийг (үүнээс 2 хүүхэд) эсэн мэнд гаргаж, эрүүл мэндийн байгууллагад, 19 хүний (үүнээс 6 хүүхэд) цогцсыг гаргаж, холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн бол эмнэлгийн бүлэг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 649 хүн (үүнээс 72 хүүхэд)-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн юм.

Мөн Засгийн газрын шийдвэрээр БНТУ руу илгээсэн 5 тн махан нөөш, 1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэр бүхий хүмүүнлэгийн тусламжийг тус улсад хүлээлгэн өгч, дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай мөр зэрэгцэн, албан үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх