“ИЖОБ” системд 13411 ажлын байр бүртгэлтэй байна

2023 оны 04-р сарын 20 өдөр, 12 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
342397237_1099361891454473_1448291613008745462_n
Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “ИЖОБ” платформд 4 дүгээр сарын 13-ны байдлаар 5288 ажил олгогчийн 13411 ажлын байр, 26501 ажил хайгч иргэн бүртгэлтэй байна. Тус платформоор дамжуулан нийт 3288 иргэн ажилд зуучлагдаад байгаа юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “Ejob” платформыг хэрэглээнд нэвтрүүлэх, ашиглалтыг сайжруулах ажлын төлөвлөгөө”-ний дагуу ажил хайгч иргэн, бүртгэлтэй ажилгүй иргэн, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байрны захиалга, ажилд зуучлал, шинэ ажлын байрны мэдээллийг Хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “Еjob”-д бүртгэх, системийн баазыг бүрдүүлэх, бүртгэлийг эрчимжүүлэх, сурталчлах арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна.
Ажил хайх, ажил санал болгох үйл ажиллагааг уламжлалт арга барил буюу хувь хүний мэргэжил, боловсролд илүү тулгуурлан зуучилдаг байсан бол энэхүү системийн “Job matching” алгоритмын тусламжтайгаар ажил хайгчийн ажлын туршлага, ур чадвар, чадамж, байршлыг харгалзан хүний оролцоогүйгээр системээс автоматаар ажил санал болгох, ажил хайгч, ажлын байрны нийцлийг тодорхойлох боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
ТА ӨӨРТ ТОХИРОХ АЖЛЫН БАЙР, АЖИЛТНАА ЭНДЭЭС ОЛООРОЙ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх