Соёл, урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг цаг агаарын улмаас түр хойшиллоо

2023 оны 04-р сарын 09 өдөр, 17 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
64326f5e18164615ff1e6c65

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 10,11-нд Д.Сүхбаатарын төв талбайд зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшилж, дөрөвдүгээр сарын 12, 13-нд болохоор боллоо.

Өдөрлөгт Соёл, урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Кино урлагийн дээд сургууль, СИТИ дээд сургууль зэрэг соёл, урлагийн чиглэлийн мэргэжлийн боловсрол олгодог 20 орчим сургууль, сургалтын төвүүд хамтран оролцоно. Энэ үеэр сургуулиуд үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгч, элсэлтийн шалгалтын бүртгэл хийх бөгөөд урлагийн тоглолт зохион байгуулах юм.

Нийслэлийн иргэд, хүүхэд, залуучуудад соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй хүргэх, соёл, урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, боловсрол, мэдлэг түгээж, их хотын ирээдүйн соёлтой иргэнийг бэлтгэх зорилгоор тус өдөрлөгийг зохион байгуулж буй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх