УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.04.03/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, бүлгийн дэд даргыг томилох тухай, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
1. Бүлгийн хуралдаанаар хэлэлцээд нийслэлийн асуудал хариуцсан бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг сонгов.
2. Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонссон. УИХ-ын хаврын чуулганы эхэнд Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Бүлгийн хуралд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хуулийн төсөлтэй холбогдуулан тодорхой саналуудыг танилцуулж, бүлэг дэмжлээ. Цаашид Засгийн газраас хуулийн төсөлд холбогдуулан санал авч, УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.