Зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглолоо

2023 оны 04-р сарын 03 өдөр, 11 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
338242696_200443566049977_3442419861959437403_n

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8 зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд загас агнах, барихыг хориглохоор тусгасан байдаг.

Учир нь энэ үеэр загасны үржлийн ид оргил үе байдаг. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг. Загасны үржлийн үед агнаж баривал тухайн төрөл зүйл устах аюултай юм хэмээн БОАЖЯ мэдээлэв.

Хэрэв хориглосон хугацаанд амьтныг агнасан, барьсан тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 300 нэгж хуулийн этгээдийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх