Идэрийн голд цөмөрсөн автомашиныг татан гаргажээ

2023 оны 04-р сарын 01 өдөр, 14 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
339327487_1402797436952034_4303715481144977183_n-797lcbnon13u0hi7ylhmvgpmgap1bft6xj00hvzk1fk

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багын ‘”Дээд гарам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Идрийн голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагаар өчигдөр бую /2023.03.31-ний/ 17:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргалаа.

Он гарсаар бүртгэгдсэн  гол, нуурын мөсөнд цөмөрсөн 14 дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 21 иргэний амь насыг аварч, 10 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх