Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна

2023 оны 03-р сарын 29 өдөр, 10 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
337897259_591699033014514_7604985758552974626_n-796195ktvpclf98m7lswxcsswm56nvgm6wifrp9v0w0

Сонгинохайрхан дүүргийн 26, 32, 33 дугаар хороодын зарим хэсгийн айл өрхүүд шар усны үерт автах эрсдэл үүссэн дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид газар дээр нь ажиллаж, хор уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулж байна.

  Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 4-5 дугаар автобусны буудлын хоорондох ус зайлуулах суваг бөглөрсөн байсныг хэвийн горимд оруулж, 32 дугаар хороо Мал бордооны хэсэгт 2 айл өрх рүү ус орсон, 2 автомашин усанд автсан байгааг аюулгүй болголоо.

Мөн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүсээд байсан халиа тошингийн ус хайлж айлууд руу орох эрсдэл үүсэж байсныг 3 км орчим газарт 16 автомашин шороо асгаж далан үүсгэж 60 гаруй айл өрхийг усанд автах эрсдэлээс хамгааллаа.

Шар усны үерийн хор уршгийг арилгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх