Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүд хороодынхоо ажлын албатай хамтран дүүргийн нутаг дэвсгэрийн хог тээвэрлэлтийн үйл ажиллагаа, нийтийн эзэмшлийн зам талбай, аж ахуйн нэгжүүдийн орчны цэвэрлэгээ, үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна.
Ингэхдээ ирэх сард болох 90 минутын их цэвэрлэгээний тухай Засаг даргын Албан даалгаврыг хүргэж, хаяг, хаягийн байгууламжийн стандарт хангуулах, зөрчил арилгах талаар 700 гаруй аж нэгжид зөвлөөд байна. Мөн нийт иргэддээ гудамж талбайд ил задгай нус, шүлс, тамхины иш, хогоо хаяхгүй байхыг УРИАЛЖ байна.