Ус, дулаан дамжуулах төв ашиглалтад орлоо

2023 оны 03-р сарын 21 өдөр, 11 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
337392946_728141502300465_1024782890704626594_n
Иргэдийн тав тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцжуулах зорилгоор дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байгаа.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо, Орон сууцны VII хороолол орчмын “Б” хэсэгчилсэн талбайн ус дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, гадна дулааны шугамын ажил хийгдэж дуусан ашиглалтад орлоо.
УДДТөв нь ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны айл өрх, аж ахуйн нэгжүүд ус, дулааны төвийн шугамд холбогдож, орон сууцуудыг дэд бүтцээр хангагдаж, дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцнууд халаалтаа авч эхлээд байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Түшээ Өргөө Трейд” ХХК, “Гэрэлт Оньс” ХХК-иудын түншлэл хамтран хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх