Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-ний өдрийн 16 цаг 30 минутад “Миний 5 настай охин хашааны гадаа тоглож байгаад сураггүй алга болчихлоо” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, Албаны нохойн сургалтын хэлтсийн 5 нохойн төлөөлөгч нохойн хамт, мөн тус дүүргийн 21-р хорооны захиргаа, 74-р сургууль, 116-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн ажилтан алба хаагч, иргэдийг татан оролцуулж, 100 гаруй иргэн 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй уул орчмоор самналт хийн ажиллаж, энэ сарын 20-ний өдрийн 02 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны төвөөс 4 км орчим зайд уулнаас олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.
Хүүхдийн эрүүл мэнд хэвийн байна.