Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх боловч, 20-нд баруун аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 03-р сарын 18-ны 20 цагаас 03-р сарын 19-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Шөнөдөө ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -13…-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -6…-11 градус, өдөртөө Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14…-16 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.