Сар шинийн баярын дараа тавгийн идээний боов, гурилан бүтээгдэхүүнийг хаях тохиолдол сүүлийн жилүүдэд гарах болсон. Иймд хэрэглэхгүй тавгийн идээний боов, гурилан бүтээгдэхүүнийг хог руу хаяхаас урьтаж бусдад хандивлах, дахин боловсруулах уриалгыг Баянзүрх дүүргээс гаргасан.
Энэ уриалгад нэгдэж тавгийн идээний боов, гурилан бүтээгдэхүүнийг олон иргэд хандивласан бөгөөд Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс дүүргийн 11,20,33,35 дугаар хороонд хүргэж өгч ажиллаж байна. Тухайн хороодод мал аж ахуй, фермерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд малын тэжээл хэлбэрээр ашиглаж байгаа юм.
Сар шинийн баяраар хэрэглэсэн хэвийн боов, гурилан бүтээгдэхүүнийг 2 дугаар сарын 27-оос 3 дугаар 4-ний хооронд иргэд өөрийн харьяа хорооны байранд авчирч өгсөн. Энэ уриалгыг дэмжиж оролцсон иргэддээ талархал илэрхийлье гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.