Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 22, аврах ажиллагааны 5 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ. Аюулт үзэгдэл, ослоос иргэдийн 450 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав.
Нийт дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үеийн 7 хоногтой харьцуулахад 42,5% буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.