Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 8-ны өдрийн 17 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Эмээлтийн товчоон дээр янгирын хоёр шуудай эвэр тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатууллаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 32 настай эрэгтэй Ж нь тээврийн хэрэгсэлдээ хоёр шуудай янгирын эвэр тээвэрлэж явсныг илрүүлэн гомдол мэдээллийг шалгаж байна.
Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.