БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас талархал илэрхийллээ

2023 оны 03-р сарын 07 өдөр, 11 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9X1A5526-78ve9ncy76mkb6t049ounv1reck8i4snif0u5t9a1j4

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш, Батлан хамгаалахын атташе, хурандаа Өзгүр Назым Үнсал нартай уулзлаа.

 Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири Улсын хилийн бүсийн ойролцоо энэ оны 2 дугаар сарын 06-ны өдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж олон хүний амь хохирсон харамсалтай үйл явдал болсон. Монгол Улсын Засгийн газраас гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх 35 хүний бүрэлдэхүүнтэй Эрэн хайх, аврах болон эмнэлгийн багийг хүмүүнлэгийн тусламжийн хамт илгээж, 8 хүнийг нурангиас эсэх мэнд гаргасан билээ.

“Туркийн ард түмэнд  хүнд хэцүү цагт тусалсан Монголын ард түмний тусыг хэзээ ч мартахгүй, та бүхэнд чин сэтгэлээсээ дахин талархал илэрхийлье” хэмээн Онцгой байдлын ерөнхий газарт болон Монгол Улсын эрэн хайх, аврах багт талархлын гэрчилгээг Элчин сайд уулзалтын үеэр гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх