-Аргын тооллын 3 дугаар сарын 6. Даваа (Сумьяа) гараг (2023)
–Билгийн тооллын шинийн 14, харагчин гахай, их морь-9 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулт, хутганы ир өдөр. Үхэр, могой, тахиа жилтнээ хийморийн буулттай өдөр. Ичигсэд хөдлөх-04:27.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:24-18:43.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин могой, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Хонь, туулай, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
–Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа, өвчин эмнэх, сүм дуган, балгадын суурь тавих, гэр бүрэх, бэрийн үйл, мод таслах, худаг шуудуу малтах, ном номлох, сонсох, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, нүүдэл хийх, мал хөнгөлөх, үр тарих, эхэлж ном сонсох, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал гаргах, өмнө зүгт явахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар