Цэргийн мэргэжил олгох сургалт болох “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл удахгүй эхлэх гэж байгааг Батлан хамгаалах яам(БХЯ)-наас мэдээллээ.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудад тавигдах шаардлага:
- Нийслэл Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
- Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
- 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
- Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх зэрэг шаардлага тавигдаж байна.
Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн талаар БХЯ-наас маргааш 10:00 цагт ЦДБЭЧ-ийн Соёмбо танхимд хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгөхөөр болжээ.
Өнгөрсөн жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 1,472 хүн бүртгүүлснээс эрүүл мэнд, биеийн тамирын шалгалтад 490 нь тэнцсэн байна.