Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 20-26-ныг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 2501 иргэн тусламж үйлчилгээ авчээ.
Нийт үйлчлүүлэгчийн 883 нь 0-17 насны хүүхдүүд байна.
Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдол эзэлж буй бөгөөд 1173 иргэн уг шалтгаанаар эмнэлэгт ханджээ.
Түүнчлэн ахуйн хүрээний осол гэмтэл буюу хутга мэс, шил шаазан зэрэг амьгүй механик хүчинд өртсөн 366, архидан согтуурах болон бусад шалтгааны улмаас зодоон цохион гэх мэт хүчирхийлэлд өртсөн 257, зам тээврийн осолд өртсөн 258, түлэгдэж гэмтсэн 78, осголт хөлдөлтийн байдалтай 10 хүн тусламж үйлчилгээ авчээ.