Бага насны хүүхдэд тохойн үений мултрал түгээмэл тохиолдож байгааг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.
Зургаагаас доош насны хүүхдийн шуу ясны толгой хэсэг насанд хүрсэн хүнтэй харьцуулахад гүйцэд хөгжөөгүй байдаг тул энэ насны хүүхдүүдэд тохойн үений мултрал түгээмэл тохиолддог байна.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг хувцаслах, тоглож наадах үедээ анхаарал болгоомжтой байж, хүүхдийн тохойн үений мултралаас сэргийлээрэй.