Вансэмбэрүү цэцгийг хууль бусаар худалдаж байсныг илрүүллээ

2023 оны 02-р сарын 17 өдөр, 12 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1_1676593074

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид энэ сарын 15-ны өдөр Байгалийн ургамлын тухай хуулиар “Нэн ховор ургамлын жагсаалт”-д багтсан Вансэмбэрүү (Saussurea involucrata) гэх цэцэгт ургамлыг иргэн “Д”-нь гар дээрээс худалдан борлуулж байсныг илрүүлэн шалгаж байна. Урьдчилсан байдлаар иргэн “Д”-нь Вансэмбэрүү цэцгийг бусдаас худалдан авч, хадгалж ашиг олох зорилгоор цааш дамнан борлуулж байсан нь тогтоогдсон бөгөөд 1,2 кг хурааж авсан. Тухайн ургамлыг Байгалийн ургамлын тухай хуулинд зааснаар иргэн, аж ахуйн нэгж,цэц байгууллага судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахдаа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахаар эрх зүйн зохицуулалттай байдаг. Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл: Зохих зөвшөөрөлгүйгээр судалгаа шинжилгээнээс өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг ашиглавал хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

Вансэмбэрүү нь манай орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар тархан ургадаг маш ховор 132 ургамлын нэг бөгөөд 1997 онд “Улаан ном”-д бүртгэгдсэн дархан цаазтай ургамал юм.

Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж нэн ховор ургамал түүж, бэлтгэж байгаа талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх