2023 ДООРХ ЖИЛТНҮҮД ОНЦГОЙЛОН АНХААРНА УУ.
1.1. Жил орогсод:
-“13, 73-ний жил” нь “хүү” махбодатай жил бөгөөд эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.
-“25, 85-ны жил” нь “нөхөр” махбодатай жил бөгөөд жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох тул Догсом, Доржнамжом, Цэнд, Доржнамжомын жавтий тавиул.
“37, 97-ны жил” нь “дайсан” махбодатай жил бөгөөд эдийн гарлага тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чог хуруулж, Лусад балин өргө.
“49-ны жил” нь “эх” махбодатай жил бөгөөд сүлд хийморь доройтох тул Нити, Жинсрэг айлдуул.
“61-ны жил” нь “өөрийн төрсөн жилтэй адил” махбодатай жил бөгөөд ад зэтгэр, шулмын хөнөөл гарах тул Бум цац “талби”, “Цэдэв-Насан бүтээл” үйлдвээс сайн.
“Жил орсон” хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засч сэрэмжил. Эм хүнийх “үдэж дагадаг” тул орсны дараа ч засал хийлгэ. “Жилээ угтаж ордог 4 жил”-бар, могой, бич, гахай: “жилээ барьж ордог 4 жил”-хулгана, туулай, морь, тахиа: “жилээ дагаж ордог 4 жил”-үхэр, луу, хонь, нохой болой.
ХАМТ ТӨРСӨН МЭНГЭ НЬ ГОЛЛОГСОД ( 4 ногоон мэнгэ)
б. Биеийн мэнгэ нь голлосон: 1924, 1933, 1942, 1951, 1960, 1969, 1978, 1987, 1996, 2005, 2014, 2023 онд төрөгсөд Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Цэнд насны тоогоор уншуул.
1.2. Тахиа жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй юм болж магад. Догсом, Базарсад, Жанцанзэмүвүнжан, замд явбал Далх тахь.
1.3. Морь, хулгана жилтнүүд “шишид” буюу “бага харш” буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, Амин золиг гаргуул.
1.4. Хонь, гахай жилтнүүд “ивээл жилийн” буюу “түнсүм” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул.
1.5. Хулгана жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гарах гэм буй. Маналын чого, Сахиусаа тахь.
- “Гогэг” буюу “үүдний тотгор” таарахад хүн, эд, малд муу тул шүтээнд тахил өргөж, Цагаан шүхэрт, Нанжид, Догжүр үйлд.
- Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.
- Хулгана, үхэр, луу, хонь, нохой, гахай жилтнүүд жилийн нашидүрсүмийн засалтай.
Жич: Заслын ном давхцан гарч байвал заавал тэр бүр дахин давтан уншуулах шаардлагагүй. Нэг л удаа уншуулахад болно.
Зурхайч лам Д. Цогтбаатарын “Өдөр тутмын зурлага”, “Сар тутмын зурлага, засал ном” зэрэг номнууд худалдаанд гарлаа.
2023 оны 365 өдрийн зурлага, 2 сарын 21-ны өдрийн XII жарны харагчин туулай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах зүг, унших тарни, цээр гаргах ёс, ирэх зүг, цээрлэх өнгийг дэлгэрэнгүй оруулжээ.
Холбоо барих утас: 96616668, 99905522