Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрх ирэх сарын 8-наас өмнө мэдээллээ засуулах шаардлагатай

2023 оны 01-р сарын 31 өдөр, 12 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
munguuu

2023 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд нь олгохоор болсон. Ингэхдээ өрхийн хөрөнгө орлогын мэдээлэлд үндэслэх бөгөөд өндөр орлоготой айл өрхийн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмжийг олгохгүй юм. Тодруулбал, өрхийн жилийн орлого 40-50 сая төгрөгөөр тооцогдож байгаа айл өрхөд хүүхдийн мөнгө олгохооргүй болсон талаар холбогдох албаныхан мэдээж байв. Гэвч хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ehalamj систем рүү нэвтрэхэд иргэдийн мэдээлэл зөрүүтэй байсан бөгөөд өрхийн орлого нь заасан хэмжээнд хүрээгүй зарим өрх хүүхдийн мөнгөнөөс хасагдаад байсан юм.

Тиймээс мэдээлэл нь алдаатайн улмаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас анхаарууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх