Нийслэл хотын хэмжээнд Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл 133,235 байгаагаас Toyota prius -20 маркийн тээврийн хэрэгсэл 67,456 буюу 50,6 хувь, Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь, Toyota prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлж байна.
Нийслэл хотын нутаг дэвсгэрт гудамж талбай, автомашины ил зогсоолд байрлуулсан приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг Т, Д, Э нарын 3 бүлгийн 12 этгээдэд холбогдох нүүрсэн яндан хулгайлах 27 гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар Тоёото Приус маркийн авто машины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2023 оны 1 дүгээр сарын байдлаар 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь олж тогтоон илрүүлэлт 80.9 хувьтай байна.