Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд цахилгаан шатанд 2 хүүхэд гацчихлаа гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 03:36 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход тус байрны оршин суугч иргэн Н /14 настай, эмэгтэй/, Э /8 настай, эрэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан байсныг 10 минут ажиллан гаргаж ээж Д-д хүлээлгэн өгчээ.
Цахилгаан шатанд гацсан хүүхдүүдийг эсэн мэнд гаргажээ
2023 оны 01-р сарын 23 өдөр, 13 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )