Нэгдүгээр сард авах 100 шинэ автобусны эхний 30 нь Улаанбаатар хотод ирлээ

2023 оны 01-р сарын 12 өдөр, 18 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
324186844_893913294964215_7708749936782998992_n

Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын зүгээс нийтийн тээврийн салбарт 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Энэ хүрээнд энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10, хүүхдийн сургуулийн 20  автобус өнгөрсөн оны зургаадугаар сард орж ирэн, үйлчилгээнд явж буй юм. Харин дараагийн ээлжийн 100 автобусны эхний 30 нь өнөөдөр Улаанбаатар хотод ирлээ. Эдгээр автобусыг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ руу хуваарилах юм. Үлдсэн нь энэ долоо хоногт багтан орж ирнэ. Мөн ирэх хоёрдугаар сард дахин 124 автобус шинээр орж ирэх юм.

Шинээр ирж буй 100 автобусанд улсын дугаар, гэрчилгээ авах, мөн карт уншигч төхөөрөмж, байршил тогтоогчийг суурилуулна. Тэгэхээр нэгдүгээр сардаа багтаан үе шаттайгаар үйлчилгээнд явуулж эхлэх юм. Шинэ автобус үйлчилгээнд явж эхэлснээр тээврийн хэрэгслийн хүртээмж нэмэгдэж, шинэ суурьшлын бүс рүү чиглэл нээх, богино эргэлт хийх нөхцөл бүрдэнэ. Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн хүлээгдлийн хугацаа дунджаар 4-8 минут байснаар иргэдийн зорчих эрэлтийг хангадаг. Гэвч одоо тээврийн хэрэгслийн хүртээмж, түгжрэл, төвлөрлөөс шалтгаалан нийтийн тээврийн хүлээгдлийн хугацаа 15 минут  орчим  байна. Шинэ автобуснууд ирж, үйлчилгээнд явж эхэлснээр дээрх хүлээгдлийн хугацаа буурах аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх