Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 13 тохиолдол батлагджээ.
Үүнээс 9 нь Улаанбаатарт, 4 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,007,800 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дундговьд 3, Төв аймагт 1 илэрсэн байна.