УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр/2023.01.09/ болж МАН-ын бүлгийн дэд даргыг томилох талаар хэлэлцэж, МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, М.Оюунчимэг нарыг томиллоо.
Урьд нь МАН-ын бүлгийн дэд даргаар Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Боомтын сэргэлтийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар сонгогдсон учир ийнхүү шинээр дэд дарга нарыг сонгосон байна.