Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 6 тохиолдол батлагджээ.
Үүнээс 2 нь Улаанбаатарт, 4 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,007,765 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Булганд 1, Дорноговьд 1, Увсад 1, Ховдод 1 илэрсэн байна.