Дуудлага, мэдээлэл 20.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна

2023 оны 01-р сарын 02 өдөр, 15 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
galll

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 81 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймэр утаажилтын бүсээс 216 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 198 иргэнийг аварч, 6.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 103 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх