Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entrepreneur 2022” шагнал гардуулах ёслол 25 дахь жилдээ зохион байгуулагдаж, ТЭСО Групп “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр тодорч, “Мөнгөн Меркури” хүртлээ.
Бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг ААН-үүдийг тодруулдаг уг арга хэмжээгээр мөн ТЭСО Группийн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг ТЭСО Пропертис ХХК нь “Бүтээн байгуулагч Энтрепренер”-ээр шалгарч, “Хүрэл Меркури” хүртсэн юм.ТЭСО Групп нь 2022 онд экспортын урсгалыг төрөлжүүлэх зорилгоор “Олон улсын жишиг экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүс байгуулах төсөл”-өө эхлүүлээд байна. ТЭСО Групп нь цаашид нөхөн сэргээгдэх түүхий эд болох ингэний сүүгээр үйлдвэрлэсэн экспортын чиг хандлагатай бүтээгдэхүүнийг хөгжүүлж, экспортын урсгалыг төрөлжүүлэх, нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.
Мөн барилгын салбартаа хүн төвт төлөвлөлттэй, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын салбартаа Монгол залуусын оюуны бүтээлийг дэмжсэн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, группийн хэмжээнд 30 гаруй салбар компанитай болтлоо өргөжөөд байна.
Хамтын үнэ цэн бүтээж буй нийт ажилтан, хэрэглэгчид, харилцагч нар болон бизнесийн хамтрагч нартаа талархал илэрхийлье!