Соёлын төв өргөөний гурван өрөөг жагсагчдад ашиглуулна

2022 оны 12-р сарын 20 өдөр, 16 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2022 оны арванхоёрдугаар сарын 20. Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Д.Сүхбаатарын талбайд 17 дахь өдрөө жагсаж байна. Иргэд нүүрсний хулгайд холбогдсон эрх мэдэлтнүүдийн нэрсийг зарлахыг шаардсаар байгаа юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ирүүлсэн хүсэлтийн дагуу Соёлын төв өргөө /СТӨ/-ний гурван өрөөг ашиглуулахаар болсныг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдэгдлээ. Тодруулбал, хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд СТӨ-ний нэг өрөөнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол, нэг өрөөнд цагдаагийн алба хаагч нар байрлаж, аюулгүй байдлыг нь хангана. Түүнчлэн жагсагчдад дулаацах, амрах зориулалтаар нэг өрөөг гаргаж, мөн СТӨ-ний ариун цэврийн өрөөг ашиглуулахаар боллоо.

Жагсаалд оролцож байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийслэлийн зүгээс шаардлагатай арга хэмжээг шат дараатай авч, ирүүлсэн хүсэлтүүдийг боломж бололцоондоо тулгуурлан шийдвэрлэсээр байна. Тухайлбал, дулаалга, халаалттай хоёр гэр, галын хор, кабелийн утас, ширээ, сандал, зурагт зэрэг шаардлагатай зүйлсийг жагсагчдад  олгож, ДДЭШ сувгийн антеннийг холбуулсан юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх