Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 45 тохиолдол батлагджээ.
Үүнээс 19 нь Улаанбаатарт, 26 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,007,070 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд 3, Говь-Алтайд 5, Дархан-Уулд 1, Өмнөговьд 12, Ховдод 5 тохиолдол илэрсэн байна.