Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар орон нутгийн замд цасан шуурганд уруудсан, цасанд боогдсон нийт 46 дуудлага мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэж ажилласан.
Эдгээр дуудлага мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэхдээ цасан шуурганы улмаас хөлдөж, осгож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй 39 хүүхэд, 220 том хүнийг аварч, 46 автомашин техникийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Цаг агаарын гэнэтийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх, цасан шуурганд боогдох, уруудах, төөрөх эрсдэлтэй сэрэмжлүүлэг мэдээллийг мэргэжлийн байгууллагаас иргэд олон нийтэд тухай бүр мэдээллэдэг.
Иймд иргэд, олон нийт сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүр хүлээн авч, онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй байх, ялангуяа бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг шаардлагатай юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.