Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 69 тохиолдол батлагджээ.
Үүнээс 42 нь Улаанбаатарт, 27 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 993,779 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд 1, Дорноговьд 1, Увсад 2, Өмнөговьд 23 тохиолдол илэрсэн байна.