Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж аюулгүй байдлыг хангажээ

2022 оны 12-р сарын 05 өдөр, 10 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
311309386_1971762556351297_3664703983685914698_n-770q2cvcyfk4fpjtoeprr9w51jrpay67216u5xjk30g

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн утаажилтын бүсээс 46 иргэнийг гарган аюулгүй байдлыг хангаж, 13.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 16.9%, аврах ажиллагааны дуудлага 22.7%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх