“Чингис хаан” одонт, академич Д.Доржготовт хоёр өрөө байр олголоо

2022 оны 11-р сарын 25 өдөр, 12 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
316830191_204255041984432_6306208625033744533_n

Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож,  Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготов өчигдөр Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээсэн.

Үүнтэй холбогдуулан академич Д.Доржготов Боловсрол, шинжлэх ухааны сайд, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч болон эрдмийн хамт олон нь хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран хөрс судлалын шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмэрийг үнэлж,  “Чингис хаан” одонг мялаан хоёр өрөө байр олгохоор шийдвэрлэсэн гэдгээ дуулгалаа.

Хөрсний гарал үүсэл, ангилал, зураглал, мужлал, чанарын үнэлгээ, хими-физикийн шинж, үржил шим, ашиглалтын талаар олон арван ном, судалгааны бүтээл туурвисан. Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолон гаргах арга зүйг боловсруулан баталгаажуулсан зэрэг олон амжилтыг нь шинжлэх ухааны салбар үнэлж байгаа юм. Академич Д.Доржготов болон түүний шавь нар нийслэлийн хөрс болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд НЗДТГ-тай нягт хамран ажилладаг.

Монгол улс авьяас чадвар, хүч чадлаас илүү “Оюуны хөдөлмөр”-ийг цаашид энэ мэтээр үнэлэх болно гэдгийг Боловсрол шинжлэх ухааны сайд энэ үеэр онцолж байлаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

317069716_204255285317741_9154532484586464935_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх