Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 176 тохиолдол батлагджээ.
Үүнээс 82 нь Улаанбаатарт, 94 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 990,994 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дархан-Уулд 3, Дорноговьд 7, Дорнодод 2, Орхонд 2, Өмнөговьд 80 тохиолдол илэрсэн байна.