Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 147 тохиолдол батлагджээ.
Үүнээс 87 нь Улаанбаатарт, 60 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 989,713 боллоо.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Баянхонгорт 2, Дархан-Уулд 7, Дорнодод 3, Өмнөговьд 29, Төв аймагт 6 тохиолдол илэрсэн байна.